Зохион байгуулагчид

Гарын авлага

Бүртгүүлэхээс клубын чансаа хүртэл 6 алхам.

1

Бүртгүүлэх

Баруун дээд буланд «Тэмцээн зохион байгуулах» → клуб, салбар холбоо эсвэл хувь хүн гэж сонгоод нэр, утас, имэйл, нууц үгээ оруулна. Бүртгэл шууд идэвхжинэ. Тохиргоо хэсэгт дансны мэдээлэл, ангиллаа (A, B, C, D…) оруулаарай.

2

Тэмцээн үүсгэх

«+ Шинэ тэмцээн» дарж нэр, төрөл (снүүкер, пул, хэйбол, хятад), формат (DE, групп, нэг хасагдах), огноо, хураамжаа оруулна. Үүсмэгц бүртгэл нээлттэй болно.

3

Холбоосоо хуваалцах

«Хуулах» эсвэл «Facebook» товчоор бүртгэлийн холбоосоо группт тавина. «Постын зураг» товч тэмцээний зурагт пост бэлдэж өгнө.

4

Төлбөр батлах

Тоглогчид холбоосоор орж данс руу «Утас + Нэр» утгаар шилжүүлээд бүртгүүлнэ — жагсаалтад «Төлбөр хүлээгдэж буй» гэж орно. Дансаа шалгаад «Төлсөн ✓» дарна. Бэлнээр төлсөн хүнийг «+ Нэмэх»-ээр өөрөө оруулна.

5

Bracket үүсгэж тоглуулах

«Санамсаргүй» эсвэл «Чансаагаар» сонгоод bracket үүсгэнэ (систем аль нь тохирохыг зөвлөнө). Шүүгчид түр эрх үүсгэж өгвөл тэд утсаараа оноо оруулна, live шууд харагдана.

6

Чансаа

Финал дуусахад тэмцээн автоматаар дуусч клубын чансаа шинэчлэгдэнэ. Клубын нийтийн хуудас (147.mn/o/…) дээр чансаа, ▲▼ өөрчлөлт, аваргууд харагдана.

Түгээмэл асуулт

Тоглолтын дараалал хэрхэн ажилладаг вэ?

Тэмцээн явуулах хуудасны «Дараалал» хэсэгт дараагийн тоглолтууд санал болгосон дарааллаар жагсана: хамгийн удаан хүлээсэн хос эхэнд, тиймээс дээд, доод тал жигд явж хэн ч хэт удаан хүлээхгүй. Ширээ суллагдахад дээрээс нь хосыг зарлаад «Эхлүүлэх» дарна. Шаардлагатай бол жагсаалтын өөр хосыг эхлүүлж болно.

Ширээний scoreboard хэрхэн ажилладаг вэ?

Тохиргоонд ширээнийхээ тоог төрлөөр нь оруулахад ширээ бүр QR-тай scoreboard болно. Ширээ бүрийн «ТВ» холбоосыг зурагт дээр нээж тавина. Тоглогчид (тэмцээнд зарлагдсан ч, энгийн үйлчлүүлэгч ч) ширээн дээрээ очиж QR-аа уншуулаад нэрээ оруулж тоглоно. Бүх ширээний явц клубын «Ширээнүүд» хуудсанд нэг дор харагдана, дээр нь дарвал бүтэн оноо нээгдэнэ. Ширээ бүрийн «Live»-г асаавал нэрс, оноо нь 147.mn/live болон «Ширээнүүд»-д харагдана, унтраавал зөвхөн тэр ширээний ТВ дээр. Тэмцээний үр дүнг шүүгч тусад нь оруулна.

Тоглогч ирээгүй бол (walkover)?

Тэмцээн явуулах хэсэгт тухайн тоглолтын «Walkover» товчийг дарж ирсэн тоглогчийг ялагчаар тэмдэглэнэ. Байр нь тооцогдоно, оноо (фрейм) тооцогдохгүй.

Оноог буруу оруулсан бол?

Тоглолт батлагдаагүй бол засч болно. Батлагдсаны дараа bracket-д нөлөөлсөн бол «Сугалааг дахин хийх» нь бүх оноог устгана — тиймээс батлахаас өмнө сайн шалгаарай.

QPay-ээр автоматаар төлүүлж болох уу?

Болно. Самбарын «QPay холбох хүсэлт илгээх» дарвал холбоо тантай холбогдож өөрийн QPay-г холбоно. Тэр хүртэл дансаар шилжүүлж «Төлсөн ✓»-оор батална.

Клубын чансаа холбооны чансаанд нөлөөлөх үү?

Үгүй. Клубын тоглогч, тэмцээн, чансаа нь холбооны албан ёсны бүртгэл, чансаанаас бүрэн тусдаа. Томьёо нь ижил: байрны оноо × оролцогчдын тооны коэффициент.

Тоглогчийн ангиллыг хэн тогтоох вэ?

Клуб өөрөө. Тохиргоонд ангиллаа нэмж, тоглогч бүрийн ангиллыг хүссэн үедээ өөрчилнө. Холбоо батлах шаардлагагүй.

Нууц үгээ мартсан бол?

Холбоонд (+976 7711 0147) хандвал түр нууц үг гаргаж өгнө.

MBA

App татах

Нүүр хуудсанд нэмж, хурдан хандана уу